Аль 97 билүү 98 оны дэвтэрээс
Орчлон чи надад дэндүү хатуурхаж Огтоос юу ч болоогүй юм шиг түүнийг минь булаан Ондоо бүсгүйг хайрлах сэтгэлийг түүнд өгч Орчлон чи надад дэндүү хатуурхлаа Уйтай дуутай амьдралд чи ирэхгүй Урсгал харцанд чинь мэлмэрсэн тэр л намрыг мартахгүй Эгэл биш амьдралд эргээд чи ирэхгүй Илүү ихээр хайрлалаа ч чамд би очихгүй Нууцхан гунигийг минь үргээн Зүрхэнд минь чи багтсан хэрнээ Зөнгөө олж чадаагүй Зөн төрхийг минь л хүлээсэнгүй дээ
"Аль 97 билүү 98 оны дэвтэрээс" цааш унших »
Банжиг блогийн найз залуудаа
Өнөөдөр зүгээр л сайхан гэгэлзээд байнөө. Жоохон ч гэсэн хань болсонд баярласан шүү хө. Ингээд үүнийг чамд
"Банжиг блогийн найз залуудаа" цааш унших »
ХОРВООГИЙН ХАМГИЙН ЗӨӨЛӨН
Бүсгүйчүүлдээ бүх эрчүүдийнхээ өмнөөс Тийм гэж тайлбарлах аргагүй сэрлийг
Төсөөлж хэлэмгүй гоо хөмсөг чинь өгдөг
Ширхэг үс бүр нь сэтгэлийг татах гэж ургасан
Ширтэж ханамгүй хөмсгийг шүлгэнд дүрсэлж хэлэмгvй

Өө оломгүй сайхан эрүү өөдөсхөн зүрхийг хайлуулна
Өв тэгш эрүүг чинь харахад усан нүдэндээ итгэмгүй
Өрөвдөлтэй болхи хүн төрөлхтнийг бүтээсэн
Өнөөх бойтог бурхан урласан гэдэгт бодомгүй

Янаг хүслийг сэрээгч цэвэр гоо уруулын
Ягаарах нь харагдахад л бүхнийг мартуулах увидастай
Ухааныг самууруулагч төгөлдөр уруулыг амтлаад
Үлдсэн амьдралаасаа өөр юуг ч амсахгүй байхад яадгийм бэ!

Дүрсэлж хэлэмгvй дөлгөөн нүдийг ширтээд
Дурлаж дуусамгүй чиний нууцад нэвтрэхсэн
Бурхны төгс бүтээл чиний харцанд живээд
Бодит хорвоогийн бүх биет баялгийг таягдахсан.
"ХОРВООГИЙН ХАМГИЙН ЗӨӨЛӨН" цааш унших »
Бурхан мэт тандаа баярлалаа
Оюун ухаанд минь гэрэл гэгээг бэлэглэсэн багш хүмүүн энэ ертөнцийн амьд бурхан билээ. Бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Ш.Сүрэнжав БАГШ найраглал Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм
"Бурхан мэт тандаа баярлалаа" цааш унших »
Бүсгүй
Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог

Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг

"Бүсгүй" цааш унших »
(Нийт: 45)
 


Powered by